Thursday, June 12, 2014

ЭЦЭГ ЭХЧҮҮД, БАГШ НАРТ

Сайн байцгаана уу? Бидний бүтээгдэхүүнийг сонирхон худалдан авч биднийг дэмжсэнд талархаж байна. Хэдийгээр завгүй их ажилтай байгаа ч гэсэн манай “Электрон жаал” угсардаг тоглоомоор хүүхдүүтэйгээ тоглон, тэдэнтэй илүү их цагийг өнгөрүүлснээр тэдний ур дүй, бүтээлч сэтгэхүй, сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх болно. Түүгээр зогсохгүй энэхүү тоглоом нь хүүхдийг зохиох, бүтээх, шинийг нээх эрмэлзэлтэй болгож, хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлөх бүтээгдэхүүн юм. Хялбар цахилгаан хэлхээнүүдийг өөрсдөө угсран туршисанаар электрон хэлхээний үндсэн зарчмуудтай танилцан сургуульд үздэг ердийн хөтөлбөрөөсөө илүү ихийг мэдэх болно.   Эртний зүйр үгэнд “Сонирхол бол хамгийн сайн багш юм” гэснээр хүүхэд тань электроник, техникийн шинжлэх ухаанд сонирхолтой болж, илүү их тэмүүлэлтэй болохыг та мэдэрнэ. Тоглоомоор дамжуулж хүүхдийг сургах нь хүүхдэд бие даан суралцах хөшүүрэг болж өгдөг.
            “Электрон жаал” угсардаг тоглоом нь хүүхдийг электрон ертөнцийн гайхамшигтай ид шидийн ертөнцөд хөтлөн аваачих болно. XXI зууны хөгжлийг гардан гүйцэтгэх иргэний хувьд таны хүүхэд илүү ихийг сурах мэдэх хэрэгтэй билээ. Тийм учраас манай бүтээгдэхүүнүүд таны хүүхдийг цоо шинэ ертөнцөд хөтлөн оруулах болно. Энэхүү тоглоомын дасгалууд нь шинэ шинэ мэдлэг өгч, маш их дэвшлийг таны хүүхдэд авчирна гэдэгт бид итгэлтэй байна. Бид таны хүүхдийг эрүүл чийрэг өсөн торниж, нийгэмд бүтээлч хүн түргэхэн болоосой хэмээн хүсэн ерөөж байна.
            Хүүхдүүд энэхүү тоглоомоор тоглож байх үед эцэг эхчүүд дараах зүйлд анхаарна уу. Хэлхээг буруу угсарах нь элементүүдийг хэт халааж гэмтээхээс гадна зай хураагуурыг удаан хугацаанд богино холбовол хэт их халах, хортой шингэн нь гоожих зэрэг осол гарч болзошгүй. Нисдэг сэнсийг хүмүүс рүү чиглүүлж болохгүйг тэдэнд анхааруулаарай. Энэхүү зааварчлага номыг үргэлж хадгалж байхыг сануулая.

No comments:

Post a Comment