Thursday, June 12, 2014

ӨМНӨХ ҮГ

“Электрон жаал” угсардаг тоглоомын цуврал нь 8-аас дээш насны хүүхдүүдэд зориулагдсан болно. Энэхүү номын график зураг, бичлэг нь зөвхөн энэхүү цуврал тоглоомуудад зориулагдсан болно. График, зураглал нь энгийнээс хэцүү рүү шилжих шатлалаар хийгдсэн бөгөөд гар удирдлага, соронзон удирдлага, гэрлийн удирдлага, усан удирдлага, дууны удирдлага, “тоач” буюу хүрэлцэхүй удирдлага, хугацааны удирдлага, дулааны удирдлага гэх мэт олон физик үзэгдлийг холбож өгдөг дасгалуудтай. Маш олон практик хэлхээнүүдийг маш хялбарханаар угсарч турших боломжтойгоор бүтээгдсэн болно. Хэлхээг угсарч дуусмагцаа гэрлийн, дууны, цахилгаан соронзон үзэгдлүүдийг сонсож, харж, ажиглаж болох ба ямарч насны хүүхдэд тохиромжтой бүтээгдэхүүн юм.
            “Электрон жаал” угсардаг тоглоом нь сонирхол + тоглоом = мэдлэг гэсэн цогц бүтээгдэхүүн бөгөөд цахилгаан хэлхээнүүдийг угсарч туршисанаар тодорхой хэмжээний мэдлэгийг маш хурдан олж авах болно. Мөн дунд сургуулийн физикийн хичээлээр олж авсан мэдлэгээ бататган улам ихийг сурч мэдэх боломжтой бяцхан лаборатори юм.
            Хэлхээ бүрт зориулсан график зураглал өгөгдсөн бөгөөд зарим нэг хялбар өөрчлөлтүүдийг зөвхөн өгүүлбэрээр зааж өгсөн болно. Электроникийн мэргэжлийн багш нар өөрсдөө шинэ шинэ дасгалуудыг зохион бүтээж болох бөгөөд энэ тухай санаагаа бидэнтэй хуваалцвал бид талархан хүлээж авах болно.
“Электрон жаал” төслийн баг

No comments:

Post a Comment