Шинэ жилийн баярын бэлэг ЭЖ-2008 китийг ирээдүйн эрдэмтэн, инженер, зохион бүтээгч хүүхдүүддээ бэлэглээрэй эцэг эхчүүдээ!
Та бүхэн блогийн талаар санал сэтгэгдэлээ electronjaal.kits@gmail.com мэйл хаягаар илгээгээрэй.
Friday, December 30, 2016
Wednesday, December 7, 2016
Электрон жаал 2008 кит
Электрон жаал 2008 кит шинээр ирлээ. Энэ кит 2008 дасгалтай бөгөөд ЕБС-ийн ахлах ангийн физикийн хичээлийн шинэчилсэн хөтөлбөрт тусгагдсан электроникийн бүлэг сэдэв заахад ашиглахад нэн тохиромжтой кит юм. Учир нь энэ китэд:
Шулуутгагч диод
Цахилгаан соронзон реле
Өсгөгч хэлхээнүүд
Хувьсах конденсатор
Трансформатор
Тоон ЛЕД дэлгэц зэрэг элементүүд нэмэгдсэн бөгөөд шинэ хөтөлбөрийн агуулгад эдгээр элементүүд тусгагдсан болно.
Элементүүдийн жагсаалт:
Уг китийг сонирхвол 99146306 утсаар холбогдоорой.
Tuesday, May 10, 2016
УФО-2015 9-р ангийн туршилт
ҮЛ МЭДЭГДЭХ ЭСЭРГҮҮЦЭЛ 9-р анги, ТУРШИЛТАТ БОДЛОГО № 3
Хэрэглэгдэх зүйлс
1
|
Мультиметр
|
5
|
Холбох
дамжуулагч
|
2
|
1000Ω Эсэргүүцэл
|
6
|
Батерей
үүсгүүр
|
3
|
Үл
мэдэгдэх эсэргүүцэл
|
7
|
Электрон
жаал угсралтын хавтан
|
4
|
Гэрэл
мэдрэгч резистор
|
Анхаарах зүйлс!
1. Хэлхээг угсарч байхдаа зай хураагууруудыг үүрнээс
авч тавь!
2. Хэлхээг угсарч дуусаад зай хураагуурыг хийхдээ
багшаас зөвшөөрөл ав!
3. Мультиметр багажийн тохиргоог хүчдэл хэмжих горимд
тохируулсан учир хөдөлгөж, өөрчилж, эсэргүүцэл хэмжих, гүйдэл хэмжих горимд
оруулахыг хориглоно!
Даалгавар:
1. Зурагт үзүүлсэн хэлхээг
угсарч эсэргүүцэл тус бүр дээрх хүчдэлүүдийг хэмжиж хүснэгтэд тэмдэглэ. Хэмжиж
дуусаад зай хураагуурыг үүрнээс салга. (1 оноо )
2. Хэмжилтийн үр дүнгээс Rx эсэргүүцлийн утгыг бодож гарга. (1 оноо)
3. Үл мэдэгдэх эсэргүүцлийн оронд гэрэл мэдрэгч резисторыг угсарч, хүчдэлүүдийг хэмжинэ. Хэмжиж дуусаад зай хураагуурыг үүрнээс салга. (1 оноо)
3. Үл мэдэгдэх эсэргүүцлийн оронд гэрэл мэдрэгч резисторыг угсарч, хүчдэлүүдийг хэмжинэ. Хэмжиж дуусаад зай хураагуурыг үүрнээс салга. (1 оноо)
4. Хэмжилтийн үр дүн болон өгөгдсөн графикийг ашиглан
тухайн үеийн өрөөний гэрэлтэлтийн хэмжээг тодорхойл. Хэрэв өрөө хэт бага
гэрэлтэй байвал гэрэл мэдрэгчийг цонх руу чиглүүлж хэмж. Өгөгдсөн график дээр
зурж болно. Графикт гэрэл мэдрэгч
резисторын дотоод эсэргүүцэл орчны гэрлийн эрчимээс хэрхэн хамаарахыг
харуулжээ. Тухайлбал эсэргүүцэл нь 1кОм байвал гэрлийн эрчим 1200Лк байна. (2оноо)
Бодолт
ҮЛ МЭДЭГДЭХ ЭСЭРГҮҮЦЭЛ 9-р анги, ТУРШИЛТАТ БОДЛОГО № 3
Гэрэл мэдрэгч эсэргүүцлийн хэмжээ 1,136 Ω буюу ойролцоогоор 1.14 кΩ байна. График дээр хамгийн сайн баримжаалсан
эсэргүүцлийн утганд харгалзах гэрлийн эрчмийн хэмжээ нь:
ойролцоогоор 980 Люкс
Ширээн дээр эгц дээш
харуулж хэмжихэд графикд байхгүй эсэргүүцлийн утга гарсан учир гэрэл мэдрэгчийг
цонх руу харуулж хэмжив.
Wednesday, May 4, 2016
УФО--2016 9-р ангийн цахилгааны туршилт
Электрон жаал 1699 китийн 86-88-р дасгалууд дээр дараах хэлхээг угсарч туршдаг. Электрон жаал 799 кит дээр 51-53-р дасгалууд.
Энэ дасгалд хөдөлгүүр дээр сэнс тавиагүй үед асаавал эхлээд чийдэн тод асч эхлэх боловч хөдөлгүүрийн хурд нэмэгдэх тусам гэрэл бүдгэрч байгаа нь ажиглагдана. Харин сэнсийг байрлуулсан үед чийдэн тод асна. Яагаад вэ?
Энэ асуултад физик үндэслэлтэй хариултийг хүүхэд бүр өгч чадахгүй. Харин хэмжилт хийж, түүндээ дүн шинжилгээ хийвэл физик хариулт олдоно. Олимпиадын туршилтат бодлогын зорилго үүнд оршиж байна.
ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ БА АЖИЛ 9-р анги, ТУРШИЛТАТ БОДЛОГО № 3
Хэрэглэгдэх зүйлс
1
|
Мультиметр
|
5
|
3В зай
хураагуур (19)
|
2
|
Тогтмол
гүйдлийн хөдөлгүүр (24)
|
6
|
Холбох
дамжуулагч
|
3
|
470uF конденсатор (44)
|
7
|
Хөдөлгүүрт
бэхлэх сэнс
|
4
|
6В,
2.5В чийдэнгүүд (18)
|
8
|
Электрон
жаал угсралтын хавтан
|
Олимпиадыг бодлогод өгөгдсөн хэлхээний зарчмын схем:
Электрон жаал китийн дасгалаас ялгаатай нь энд хөдөлгүүртэй зэрэгцээ конденсатор холбожээ. Хөдөлгүүр дотроо роторын ороомогт гүйдэл өгөх щёткон контакттай учир хөдөлгүүр эргэж байх үед контактын шуугиан үүсгэж, вольтметрийн заалтад маш их алдаа бий болгоно. Та бүхэн конденсаторгүй болон конденсатортой хэмжиж ялгааг нь шалгаарай. Олимпиадад оролцсон 9-р ангийн хүүхдүүдэд энэ учрыг тайлбарлаж өгч, тооцоонд конденсатор хамааралгүй болохыг анхааруулсан болно.
Анхаарах зүйлс!
1. Хэлхээг угсарч байхдаа зай хураагууруудыг
үүрнээс авч тавь!
2. Хэлхээг угсарч дуусаад зай хураагуурыг
хийхдээ багшаас зөвшөөрөл ав!
3. Мультиметр багажийн тохиргоог хүчдэл
хэмжих горимд тохируулсан учир хөдөлгөж, өөрчилж, эсэргүүцэл хэмжих, гүйдэл
хэмжих горимд оруулахыг хориглоно!
Өгөгдсөн 2.5В болон 6В чийдэнгүүдийн Хүчдэл-гүйдлийн тодорхойлолт графикууд.
Даалгавар:
1. Туршилтанд 2.5В болон 6В хүчдэлд асаах
зориулалттай 2 чийдэн өгөгдөнө. Зурагт үзүүлсэн хэлхээг угсарч түлхүүрийг
залган хөдөлгүүр эргэж чийдэн анх тод асаад аажимдаа бүдгэрнэ. Хэлхээг
унтраагаад, хөдөлгүүр дээр эргэх сэнсийг байрлуулаад дахин асаана. Ингэхэд
чийдэн өмнөхөөс тод асна. Сэнс чийдэнд хүрч хавирч болзошгүй тул хөдөлгүүрийг
чийдэнгээс хангалттай зайд байрлуул. Хэлхээг туршиж үзээд шалгагч багшаар тэмдэглэгээ
хийлгэ! (1 оноо)
2. Чийдэн бүрийн хувьд сэнстэй
болон сэнсгүй тохиолдлуудад туршилт хийж, туршилт бүрийн чийдэн дээр унах
хүчдэл болон хөдөлгүүр дээр унах хүчдэлийг хэмжиж хүснэгтэд бөглө. (1 оноо)
Чийдэн
|
Чийдэн дээрх хүчдэл VL
|
Мотор дээрх хүчдэл VM
|
Гүйдэл
I
|
2.5В
|
|||
2.5В
сэнстэй
|
|||
6В
|
|||
6В
сэнстэй
|
3. Өгөгдсөн чийдэнгүүдийн хүчдэл-гүйдлийн тодорхойлолтын
графикуудаас тохиолдол бүрийн чийдэнгээр гүйх гүйдлийг тодорхойлж, дээрх
хүснэгтэд бөглө. (1 оноо)
4. Тохиолдол бүрийн чийдэн дээр ялгарах чадал
болон хөдөлгүүр дээр ялгарах чадлыг тооцоолж дараах хүснэгтэд бөглө. (1 оноо)
Сэнсгүй
|
Сэнстэй
|
|||
Чийдэн
|
Чийдэн дээрх чадал PL
|
Мотор дээрх чадал PM
|
Чийдэн дээрх чадал PL
|
Мотор дээрх чадал PM
|
2.5В
|
||||
6B
|
5. 30 минутын турш ажиллуулна гэж тооцоод
хувилбар бүрийн чийдэн болон хөдөлгүүр дээр хийгдэх ажлыг тооцоолж хүснэгтэд
бөглө. 1-р даалгавар дээрх туршилтад сэнстэй үеийн чийдэнгийн гэрэлтэлт яагаад
тодорсон болохыг товч тайлбарлаж бич. (1 оноо)
Сэнсгүй
|
Сэнстэй
|
|||
Чийдэн
|
Чийдэн дээрх ажил АL
|
Мотор дээрх ажил АM
|
Чийдэн дээрх ажил АL
|
Мотор дээрх ажил АM
|
2.5В
|
||||
6B
|
Subscribe to:
Posts (Atom)