Wednesday, May 4, 2016

УФО--2016 9-р ангийн цахилгааны туршилт

Электрон жаал 1699 китийн 86-88-р дасгалууд дээр дараах хэлхээг угсарч туршдаг. Электрон жаал 799 кит дээр 51-53-р дасгалууд.

Энэ дасгалд хөдөлгүүр дээр сэнс тавиагүй үед асаавал эхлээд чийдэн тод асч эхлэх боловч хөдөлгүүрийн хурд нэмэгдэх тусам гэрэл бүдгэрч байгаа нь ажиглагдана. Харин сэнсийг байрлуулсан үед чийдэн тод асна.  Яагаад вэ?

Энэ асуултад физик үндэслэлтэй хариултийг хүүхэд бүр өгч чадахгүй. Харин хэмжилт хийж, түүндээ дүн шинжилгээ хийвэл физик хариулт олдоно. Олимпиадын туршилтат бодлогын зорилго үүнд оршиж байна.

ХӨДӨЛГҮҮРИЙН ЧАДАЛ БА АЖИЛ          9-р анги, ТУРШИЛТАТ БОДЛОГО № 3
Хэрэглэгдэх зүйлс

1
Мультиметр
5
3В зай хураагуур (19)
2
Тогтмол гүйдлийн хөдөлгүүр (24)
6
Холбох дамжуулагч
3
470uF конденсатор (44)
7
Хөдөлгүүрт бэхлэх сэнс
4
6В, 2.5В чийдэнгүүд (18)
8
Электрон жаал угсралтын хавтан
Олимпиадыг бодлогод өгөгдсөн хэлхээний зарчмын схем:
Электрон жаал китийн дасгалаас ялгаатай нь энд хөдөлгүүртэй зэрэгцээ конденсатор холбожээ. Хөдөлгүүр дотроо роторын ороомогт гүйдэл өгөх щёткон контакттай учир хөдөлгүүр эргэж байх үед контактын шуугиан үүсгэж, вольтметрийн заалтад маш их алдаа бий болгоно. Та бүхэн конденсаторгүй болон конденсатортой хэмжиж ялгааг нь шалгаарай. Олимпиадад оролцсон 9-р ангийн хүүхдүүдэд энэ учрыг тайлбарлаж өгч, тооцоонд конденсатор хамааралгүй болохыг анхааруулсан болно.

Анхаарах зүйлс!
1.     Хэлхээг угсарч байхдаа зай хураагууруудыг үүрнээс авч тавь!
2.     Хэлхээг угсарч дуусаад зай хураагуурыг хийхдээ багшаас зөвшөөрөл ав!
3.     Мультиметр багажийн тохиргоог хүчдэл хэмжих горимд тохируулсан учир хөдөлгөж, өөрчилж, эсэргүүцэл хэмжих, гүйдэл хэмжих горимд оруулахыг хориглоно!



Өгөгдсөн 2.5В болон 6В чийдэнгүүдийн Хүчдэл-гүйдлийн тодорхойлолт графикууд.

Даалгавар:
1. Туршилтанд 2.5В болон 6В хүчдэлд асаах зориулалттай 2 чийдэн өгөгдөнө. Зурагт үзүүлсэн хэлхээг угсарч түлхүүрийг залган хөдөлгүүр эргэж чийдэн анх тод асаад аажимдаа бүдгэрнэ. Хэлхээг унтраагаад, хөдөлгүүр дээр эргэх сэнсийг байрлуулаад дахин асаана. Ингэхэд чийдэн өмнөхөөс тод асна. Сэнс чийдэнд хүрч хавирч болзошгүй тул хөдөлгүүрийг чийдэнгээс хангалттай зайд байрлуул. Хэлхээг туршиж үзээд шалгагч багшаар тэмдэглэгээ хийлгэ! (1 оноо)                                  
2. Чийдэн бүрийн хувьд сэнстэй болон сэнсгүй тохиолдлуудад туршилт хийж, туршилт бүрийн чийдэн дээр унах хүчдэл болон хөдөлгүүр дээр унах хүчдэлийг хэмжиж хүснэгтэд бөглө. (1 оноо)


Чийдэн

Чийдэн дээрх хүчдэл VL

Мотор дээрх хүчдэл VM

Гүйдэл
I

2.5В




2.5В
сэнстэй




6В




сэнстэй





3. Өгөгдсөн чийдэнгүүдийн хүчдэл-гүйдлийн тодорхойлолтын графикуудаас тохиолдол бүрийн чийдэнгээр гүйх гүйдлийг тодорхойлж, дээрх хүснэгтэд бөглө. (1 оноо)

4. Тохиолдол бүрийн чийдэн дээр ялгарах чадал болон хөдөлгүүр дээр ялгарах чадлыг тооцоолж дараах хүснэгтэд бөглө. (1 оноо)



Сэнсгүй

Сэнстэй

Чийдэн

Чийдэн дээрх чадал PL

Мотор дээрх чадал PM

Чийдэн дээрх чадал PL

Мотор дээрх чадал PM

2.5В





6B




5. 30 минутын турш ажиллуулна гэж тооцоод хувилбар бүрийн чийдэн болон хөдөлгүүр дээр хийгдэх ажлыг тооцоолж хүснэгтэд бөглө. 1-р даалгавар дээрх туршилтад сэнстэй үеийн чийдэнгийн гэрэлтэлт яагаад тодорсон болохыг товч тайлбарлаж бич. (1 оноо)



Сэнсгүй

Сэнстэй

Чийдэн

Чийдэн дээрх ажил АL

Мотор дээрх ажил АM

Чийдэн дээрх ажил АL

Мотор дээрх ажил АM

2.5В





6B




No comments:

Post a Comment