Tuesday, May 10, 2016

УФО-2015 9-р ангийн туршилт

ҮЛ МЭДЭГДЭХ ЭСЭРГҮҮЦЭЛ         9-р анги, ТУРШИЛТАТ БОДЛОГО № 3
Хэрэглэгдэх зүйлс

1
Мультиметр
5
Холбох дамжуулагч
2
1000 Эсэргүүцэл
6
Батерей үүсгүүр
3
Үл мэдэгдэх эсэргүүцэл
7
Электрон жаал угсралтын хавтан
4
Гэрэл мэдрэгч резистор



Анхаарах зүйлс!
1. Хэлхээг угсарч байхдаа зай хураагууруудыг үүрнээс авч тавь!
2. Хэлхээг угсарч дуусаад зай хураагуурыг хийхдээ багшаас зөвшөөрөл ав!
3. Мультиметр багажийн тохиргоог хүчдэл хэмжих горимд тохируулсан учир хөдөлгөж,   өөрчилж, эсэргүүцэл хэмжих, гүйдэл хэмжих горимд оруулахыг хориглоно


Даалгавар:
1. Зурагт үзүүлсэн хэлхээг угсарч эсэргүүцэл тус бүр дээрх хүчдэлүүдийг хэмжиж хүснэгтэд тэмдэглэ. Хэмжиж дуусаад зай хураагуурыг үүрнээс салга. (1 оноо )
2. Хэмжилтийн үр дүнгээс Rx эсэргүүцлийн утгыг бодож гарга. (1 оноо)

3. Үл мэдэгдэх эсэргүүцлийн оронд гэрэл мэдрэгч резисторыг угсарч, хүчдэлүүдийг хэмжинэ. Хэмжиж дуусаад зай хураагуурыг үүрнээс салга. (1 оноо)
4. Хэмжилтийн үр дүн болон өгөгдсөн графикийг ашиглан тухайн үеийн өрөөний гэрэлтэлтийн хэмжээг тодорхойл. Хэрэв өрөө хэт бага гэрэлтэй байвал гэрэл мэдрэгчийг цонх руу чиглүүлж хэмж. Өгөгдсөн график дээр зурж болно. Графикт гэрэл мэдрэгч резисторын дотоод эсэргүүцэл орчны гэрлийн эрчимээс хэрхэн хамаарахыг харуулжээ. Тухайлбал эсэргүүцэл нь 1кОм байвал гэрлийн эрчим 1200Лк байна. (2оноо)



Бодолт
ҮЛ МЭДЭГДЭХ ЭСЭРГҮҮЦЭЛ  9-р анги, ТУРШИЛТАТ БОДЛОГО № 3   
Гэрэл мэдрэгч эсэргүүцлийн хэмжээ 1,136 буюу ойролцоогоор 1.14 к байна. График дээр хамгийн сайн баримжаалсан эсэргүүцлийн утганд харгалзах гэрлийн эрчмийн хэмжээ нь:
ойролцоогоор 980 Люкс

Ширээн дээр эгц дээш харуулж хэмжихэд графикд байхгүй эсэргүүцлийн утга гарсан учир гэрэл мэдрэгчийг цонх руу харуулж хэмжив.

No comments:

Post a Comment