Wednesday, November 5, 2014

ЦУВАА БОЛОН ЗЭРЭГЦЭЭ ХОЛБОГДСОН ЭСЭРГҮҮЦЭГЧҮҮД

Туршилтанд хэрэглэгдэх зүйлс:
  1. Мультиметр багаж
  2. 100Ω эсэргүүцэгч (30)
  3. 1kΩ эсэргүүцэгч (31)
  4. 10kΩ эсэргүүцэгч (33)
  5. Шаардлагатай холбогчууд
  6. Угсралтын хавтан
Туршилтын схем:

Онолын тооцоо:
Зурагт үзүүлсэн хэлхээний R2 болон R3 эсэргүүцэгчүүд хоорондоо зэрэгцээ холбогдсон байна. Эхлээд энэ хоёрын ерөнхий эсэргүүцлийг олбол:



Энэ эсэргүүцэл нь 100 эсэргүүцэгчтэй цуваа холбогдсон учир ерөнхий эсэргүүцэл нь:

Туршилт:
Зурагт үзүүлсэн хэлхээг угсралтын хавтан дээр угсарна. Ингээд мультиметрээр ерөнхий эсэргүүцлийн болон зэрэгцээ эсэргүүцэгчүүдийн эсэргүүцлийн утгуудыг хэмжинэ. Дээрх тооцооноос хэр зөрүүтэй гарч байна? Яагаад үл ялиг онолын тооцооноос зөрж байна вэ? Бодлоо дүгнэлт болгож бичээрэй.

1 comment:

  1. Одоо зохиогч би өөрийн туршилтын үр дүнг танилцуулая.
    R2 болон R3 эсэргүүцэгчүүдийн зэрэгцээ холбогдсон утгуудыг мультиметрээр хэмжихэд 918Ω утга хэмжигдэв. Гурван эсэргүүцлийн ерөнхий эсэргүүцэл 1020Ω байв. Эсэргүүцэгч тус бүрийн утгыг хэмжиж үзвэл R2=1010Ω бөгөөд R3=10.16kΩ буюу 10160Ω хэмжигдэж байна. Эдгээр утгуудаар зэрэгцээ холбогдсон утгыг дахин бодвол 918.67Ω гарч байна.
    Одоо R1 эсэргүүцэгчийн утгыг хэмживэл 102Ω хэмжигдэж байна. Ингээд ерөнхий эсэргүүцэл 1020.67Ω болж байна.
    Эндээс дүгнэж хэлбэл үйлдвэрлэгдсэн эсэргүүцэгчүүдийн эсэргүүцэл заагдсан хэмжээнээс үл ялиг зөрүүтэй байна. Үүнийг электроникийн элементийн утгын алдаа гэж нэрлэдэг.

    ReplyDelete