Туршилтанд хэрэглэгдэх зүйлс:
- Мультиметр багаж
- 100Ω эсэргүүцэгч (30)
- 1kΩ эсэргүүцэгч (31)
- 10kΩ эсэргүүцэгч (33)
- 3V зай хураагуур (19) 2ш
- Шаардлагатай холбогчууд
- Угсралтын хавтан
Хэлхээнд унтраалга түлхүүр ашиглаагүй болохыг анхаар! Угсрахаас өмнө зай хураагууруудын нэг, нэгийг үүрнээс салгаж ав! Хэлхээг угсарч дуусаад сайтар шалгасаны дараа зай хураагуурыг хийж ажиллуулна. Хэмжиж дуусаад зай хураагуурыг салга!
Туршилт:
Мультиметр багажаа тогтмол хүчдэл хэмжих горимд бэлдээд А-В, C-D, E-F цэгүүд дээр хүчдэлүүдийг хэмжинэ. Ингэхдээ мультиметрийн улаан хатгуурыг улаан үсэгтэй цэгүүдэд, хар хатгуурыг хар үсэгтэй цэгүүдэд хатгаж хэмжинэ. Мультиметрийн дэлгэц дээр эерэг хүчдэл хэмжигдэж байвал улаан хатгуур дээр хүчдэлийн эерэг туйл, сөрөг хүчдэл хэмжигдвэл улаан хатгуур дээр хүчдэлийн сөрөг туйл байна. Харин эсэргүүцэгчээр эерэг туйлаас сөрөг туйл руу гүйдэл гүйнэ.
Одоо хэмжилт хийе. А-В цэгүүдийн хооронд 0.349V хэмжигдэв. Энэ нь эерэг утга байгаа учир А цэг дээр хүчдэлийн эерэг туйл байна. Иймд А-аас В цэг рүү гүйдэл гүйж байна.
E-F цэгүүдийн хооронд 2.85V хэмжигдэв. Мөн л эерэг хүчдэл хэмжигдсэн учир E-ээс F цэг рүү гүйдэл гүйж байна.
C-D цэгүүдийн хооронд 6.08V хүчдэл хэмжигдэв. Иймд С-ээс D цэг рүү гүйдэл гүйж байна.
Кирхгофын гүйдлийн дүрэм ёсоор А-аас В цэг рүү гүйх гүйдэл нь C-ээс D болон E-ээс F цэг рүү гүйх гүйдлүүдийн нийлбэртэй тэнцүү байна. Одоо тэгвэл гүйдлүүдийг Омын хууль ашиглан тооцоолж олоё.
Ингээд сүүлийн хоёр гүйдлийг хооронд нь нэмбэл 3.418 mA гарч А-В гүйдэлтэй ижил буюу Кирхгофын гүйдлийн дүрэм батлагдаж байна.
Жич: Энд өөр өөрсдийн хэрэглэж буй эсэргүүцлийн утгуудыг хэмжиж аван ашиглаарай.
No comments:
Post a Comment