ЭЖ-799 болон ЭЖ-1699 китүүдийг ашиглан Омын хуулийг
шалгах туршилт хийцгээе.
Туршилтанд хэрэглэгдэх зүйлс:
- Мультиметр багаж
- 100Ω эсэргүүцэгч (30)
- 1kΩ эсэргүүцэгч (31)
- 3V зай хураагуур (19)
- 3 цэг холбогч
- Угсралтын хавтан
Хэлхээнд унтраалга түлхүүр ашиглаагүй болохыг анхаар! Угсрахаас өмнө зай хураагуурын нэгийг үүрнээс салгаж ав! Хэлхээг угсарч дуусаад сайтар шалгасаны дараа зай хураагуурыг хийж ажиллуулна. Хэмжиж дуусаад зай хураагуурыг салга!
Туршилтын схем:
Туршилтын схем:
Онолын тооцоо:
Хэлхээнд 100Ω болон 1kΩ эсэргүүцэгчүүд цуваа холбогдсон байна. Иймд 3V үүсгүүрт R1+R2 буюу нийт 1100Ω эсэргүүцэл холбогдсон гэсэн үг юм. Эндээс Омын хуулиар гүйдлийн хэмжээг тооцоолбол:
Энэ гүйдэл хоёр эсэргүүцэгчээр хоёулангаар ижилхэн гүйх бөгөөд R1, R2 эсэргүүцэгчүүд дээр унах хүчдлүүдийг Омын хуулиар тооцоолбол:
Одоо бодит хэлхээнд өмнөх туршилтанд хэмжсэн эсэргүүцлийн утгуудаа ашиглан тооцож үзье. (Өмнөх постын сэтгэгдэл дотор зохиогчын хэмжилтийн үр дүн байгаа)
R1=102Ω, R2=1010Ω утгатай байна. Харин А-Е цэгүүдийн хооронд зай хураагуурын хүчдэлийг хэмживэл 3.20V байна. Эндээс ерөнхий гүйдлийг олбол:
Үүнээс эсэргүүцэгч тус бүр дээр унах хүчдлүүдийг олбол:
Одоо хэмжилт хийж эдгээр хүчдэлүүдийг тодорхойлоё. А-В цэгүүдийн хооронд хэмжилт хийвэл 0.294V хэмжигдэж байна. Ингэхдээ мультиметрээ тогтмол хүчдэл хэмжих горимд тааруулна. Хэмжих хязгаарыг 2 Вольт хүртэл хэмжих мужид тааруулна. А цэг дээр улаан хатгуураа, В цэг дээр хар хатгуураа хүргээрэй.
Харин C-D цэгүүдийн хооронд 2.91V байна. Ингэхдээ хэмжих хязгаарыг 20 Вольт хүртэл мужид тааруулна. Ийнхүү хэмжиж олсон утга маань тооцооны үр дүнтэй яг таарч байна. Та бүхний хэмжилтийн үр дүн тооцооноос хэр их зөрж байна вэ? Дүгнэлт хийгээрэй.
Энэхүү электрон жаал хэмээх хэлхээ угсардаг төхөөрмж нь ирээдүйн "ИНЖЕНЕР" болох ба физикын хичээлээр гүзгийрч ажиллах хүмүүст их тохиромжтой бөгөөд тэднийг багаж төхөөрөмжтөй харицахад нь ихээхэн нэмэр болно.Мөн их сонирхолтой дахин ажиллахад урамтай.Манай анги цахилгаан хэлхээ гэдэг хичээлээр холбогдуулан энэхүү багажин дээр 2 2оороо хамтран ажилласан ба 1-5 хүртэлх хэлхээг угарсан.Тэдгээрийн заавар тайлбар нь номон дээр англи хэл дээр байсан болохоор би 2 дахь хэлхээг сонгон орчуулга хийсэн.Ингээд энэхүү хэлхээнд:
ReplyDelete-Батерей
-Чийдэн
-Соронзон унтраалга
-Дажуулагч орно."ОРЧУУЛГА"-Схемд байдаг чийдэн нь соронзон унтраалгад хянагдаж байдаг.Сорнозон унтраалга нь таныг соронз авах үед шилжих болон шилжүүлэгчтэй нэг төрлийн 2 соронзыг түүж та соронзноос холдуулах үед анхны байрлалдаа эргээд орно.Графикаас авсан хэлхээг угсарч нэгийг нь авч баарын доод цэгт байрлуулахад чийдэн асна.Гэвч баарыг буцаан авсан тхиолдолд чийдэн эргэн унтрана.Миний бодлоор ийм байна.Оюуны Ирээдүй Цогцолбор сургуулийн 11-4 ангийн сурагч Б.Цолмон.
Электрон жаал буюу хэлхээ угсардаг төхөөрөмжийг хичээл дээрээ бие даан угсарч дадлага хийж байгаа нь үнэхээр сонирхолтой санагдсан. Хамгийн сүүлд манай ангийхан 1-5 хүртэлх хэлхээг угсарасан байгаа.Түүний зааварчилгаа нь англи хэл дээр байсан болохоор түүнийг орчуулснаар мэдэхгүй англи үгнүүдээ мэдэж авлаа. Үүнээс гадна багаараа ажиллах ямар хурдан амжуулж цаг хугацаа хэр их хурдан өнгөрснийг мэдэхгүй үнэхээр сонирхолтой болохыг энэ хичээлээр л мэдэрч авлаа.Бидний ажилсан хэлхээ:
ReplyDelete1. Цахилгаан хэлхээ
2. Соронзон түлхүүрээр унтрааж асаах хэлхээ
3. Даралтад товчлуураар унтрааж асаах хэлхээ
4. Мэдрэгчит бичгээр ажилууллах хэлхээ
5. Цахилгаан эргэх хөдөлгүүрээр хэлхээ хийх зэргийг зааврын дагуу угсарсан
Оюуны Ирээдүй Цогцолбор сургуулийн 11-4 ангийн сурагч Б.Баяржаргал, Т.Сайханжаргал